Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 01-нд шилжих шөнө Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хятад иргэний гэрт орж, бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, уг хэргийг Монгол Улсын иргэн, 34 настай эрэгтэй С, 47 настай Б нар үйлдсэн болохыг тогтоожээ.