Аль банкны кредит карт танд илүү ашигтай вэ?

2017-06-02 11:49
card

Одоогийн байдлаар банкуудаас Хаан банк, Голомт банк, ББСБ-уудаас Ард кредит ББСБ тус тус кредит карт гаргаад байна.

Харин эдгээрийн аль нь танд илүү тохирох, илүү ашигтайг та тооцож үзээгүй байж магадгүй. Банкнуудын кредит картны хүү, шимтгэл ч хоорондоо харилцан адилгүй байдаг. Яаж бодох нь бүр ч ойлгомжгүй байдаг.

Хэрэв буруу хэрэглэвэл их хэмжээний хүү төлөөд зогсохгүй, нэмж торгуульд орох, улмаар зээлийн мэдээллийн санд муу зээлтэй гэж бүртгэгдэх зэрэг сөрөг талтай. Харин зөв хэрэглэж чадвал хүү төлөхгүй байх, дээрээс нь хөнгөлөлт урамшуулалд хамрагдах давуу талтай.

Иймд хүмүүст хэрэг болгох үүднээс банкуудын гаргасан кредит картуудыг хооронд нь харьцуулан судалгаа хийж үзлээ.

Аль нь танд илүү тохиромжтойг та эндээс мэдэх боломжтой.

Бид судалгаа хийхдээ Central tower-т байрлах Хаан банк, Голомт банкны салбарууд болон Ард санхүүгийн нэгдлийн Ард кредит ББСБ-аар тус тус орж ажилтнуудтай нь уулзан кредит картных нь хүү шимтгэл, түүнийг тооцох аргачлал, давуу тал, хөнгөлөлт урамшуулал зэргийг асууж тодруулсанаа хүснэгт хэлбэрээр та бүхэнд танилцуулж байна. (2017 оны 1 сарын 15-ны байдлаар)

үн бүр өөрийн онцлогоос хамааран аль кредит картыг авахаа сонгох нь зүйтэй.

Хэрэв та дээрх кредит картуудаас сонгон захиалах бол доорх хаягаар орно уу.

Бидний өмнө бэлтгэсэн кредит картны түүх болон түүний хэрэглээтэй холбоотой нийтлэлийг та эндээс үзнэ үү.

Mongo.mn – Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв