Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.02/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавирусний халдвараар хоногт 208 мянган хүн өвчилж, 303 мянган хүн эндлээ.
Энэ нь халдвар өмнөх өдрийнхөөс бага зэрэг буурсан тоо юм. Гэвч Энэтхэг Улсад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өвчлөл хоёр саяар нэмэгджээ.
ОХУ-д хоногт 4729 тохиолдол, 100 гаруй хүн нас барлаа. хойд хөршид өвчлөл тогтвортой хэвээр байгаа бөгөөд нийт халдвар нэг сая гаруй болсон юм. Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдсэний найм нь гаднын улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол байжээ.
Японд хоногт 633 хүн халдвар авч, 13 хүн эндсэн байна. Тус улсад илрүүлэн шинжилгээний чадамжийг сайжруулах арга хэмжээ авч, өдөрт 200 мянган хүнийг шинжлэх бололцоотой болжээ.
Өмнөд Солонгост 267 тохиолдол нэмэгдэж, тус улсын Эрүүл мэндийн даатгалын албанаас өвчлөл ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн сүм хийдээр эмчилгээний зардлыг төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн арга хэмжээний дэглэм зөрчсөн байгууллага, хувь хүмүүсээр эмчилгээний зардлыг гаргуулахаар болсон байна.
АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судалгаагаар халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрэгчдээс илүү вирус байсныг илрүүлжээ. Энэ нь хүүхэд насанд хүрэгчдээс илүү халдвар тараадгийг харуулсан байна. Их Британийн судлаачид вирус тухайн өвчтөнөөс бүрэн ялгарч дуусахад нэг сарын хугацаа хэрэгтэй байна гэжээ. Мөн коронавирус хавар, намарт зунаас 5-6 дахин илүү хугацаанд амьдрах чадвартайг тогтоосон байна. Энэ нь вирус 17-30 цаг амьдрах чадвартай гэсэн үг юм.