2020.09.01-нд ХУД-ийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчимд зорчиж явсан ачааны автомашин гүүрний хашлаг мөргөж осолджээ.
Азаар хүний амь нас эрсдээгүй, хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Дотор нь хоёр том хүн, нэг хүүхэд зорчиж явсан байна. ХУД-ийн замын цагдаагийн хэлтсээс нийт жолооч нартаа замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой, дүрмээ баримталж зорчихыг анхааруулж байна.