Монголбанк ам.долларыг 2853 төгрөгийн ханшаар банкуудад нийлүүллээ
2020-09-01 14:231min

Гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр Монголбанк 21.5 сая ам.долларыг 2853.30 төгрөгийн ханшаар арилжааны банкуудад нийлүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкуудаас санал ирээгүй байна.
Тодруулахад, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.