Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа Н.Лхагвасайхан: Эх орондоо ирж байгаа иргэд тусгаарлах байраа голж цэвэрлэгээ муу, интернэт байхгүй, бохир байна, хөдөө байрлахгүй, дарга нарт хэлнэ гэж хүртэл сүрдүүлдэг. Цаашид ийм үйлдэл гаргавал шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байна.
Цагдаагийн алба хаагчид онгоцноос буухаас эхлээд тусгаарлах байранд хүргэж өгөх хүртэл үйл явцыг зохион байгуулдаг. Гадаадаас ирсэн иргэдийг гуйх, шаардах зэргээр бүх төрлийн хэлбэрээр бид ажиллаж байна.