Ховд аймгийн ЕБС-д өнгөрсөн оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 750-800 оноо авсан сурагчдад урамшуулал олгож эхэлжээ. Энэ жил 10 сурагчийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулсан байна.
Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит энэхүү урамшууллыг өнгөрсөн жил зөвхөн 800 оноо авсан гурван сурагч гардаж байсан бол энэ жил 800 оноо авсан гурван сурагчийг тус бүр нэг сая төгрөгөөр, 750-аас дээш оноо авсан долоон сурагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Энэ урамшуулал нь хүүхдүүдэд сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй тухайн хүүхдийн эцэг эхчүүдэд санхүүгийн зохих дэмжлэг болж байгааг хэлж байсан юм.
Өндөр оноо авсан сурагчдын хичээл зүтгэл, мэдлэг ур чадварыг үнэлэх тогтолцоог илүү боловсронгуй болгохоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар холбогдох журмыг батлуулж, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний санхүүжилтийг суулгуулсан байна.