Нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн долоо хоногт хонины цул мах кг нь 9825, үхрийн мах 13455 төгрөгийн үнэтэй байв. Адууны болон ямааны ястай махыг кг нь 9000 төгрөгөөр худалдаж байсан.
Тэгвэл хүнсний “Хүчит шонхор” худалдааны төвд өнөөдрийн байдлаар үхрийн ястай болон цул мах кг нь 9500-11000 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины цул мах кг нь 8000-8300 төгрөг байна.
Бөөний үнээр үхрийн мах кг нь 6500-8500 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах бөөний үнээр 5300-5800 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнээр 7500-8000 төгрөг байна. Хонины мах бөөний үнээр кг нь 5300-6000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8000-8300 төгрөг байна.
Ямааны махыг “Хүчит шонхор” захад бөөний үнээр 5300-5800 төгрөгийн хооронд худалдаж байна. Жижиглэнгийн үнэ нь 7500-8300 төгрөг байна. Тэмээний махыг кг нь бөөний үнээр 4300-4500 төгрөгөөр, жижиглэнгээр 7800 төгрөгөөр худалдаж байна. Махны үнэ кг тутамд 1000-1500 төгрөгөөр буурчээ.
Б.НАМУУНТАМИР : www.polit.mn