Төрд ажиллахаар шийдсэн хэн боловч эх орныхоо түүх, эх хэл, бичиг соёлын уламжлал, нийгэм, эдийн засаг, хуулийн өргөн хүрээний мэдлэгтэй, аливаа асуудалд шударга хандаж ёс зүй, сахилга хариуцлагатай байх нь чухал билээ.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан эрх зүйн баримт бичгүүд шинэчлэгдэж, техник технологи, мэдлэгийн салбар, нийгмийн амьдрал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед шалгалтын сорилыг эрдэмтэд, судлаач мэргэжилтнүүдийн баг шинэчлэн боловсруулж, хянан тохиолдуулжээ.
Цахим номд төрийн албан хаагчийн зайлшгүй мэдвэл зохих ерөнхий мэдлэг, эзэмшвэл зохих ур чадварын агуулгыг багтаасан байна. Төрийн албанд орох шалгалтад тэнцэхийн тулд бус сорилтой холбогдох бусад эх сурвалжийг судлан мэдлэгээ тэлэх боломж болгон ашиглахыг “Төрийн албаны шалгалтын сорил” цахим номыг энд дарж үзнэ үү зөвлөжээ.
Шалгалтад оролцогчдод холбогдох эх сурвалж, ном зохиол, эрх зүйн баримт бичгийг бие даан судалж мэдлэгээ бататгах, шалгалтад үр дүнтэй бэлтгэх явдлыг дэмжих үүднээс сорилын “зөв хариулт”-ын түлхүүрийг энэ удаад цахим номд оруулахгүйгээр уншуулах, судлуулах боломжийг нээжээ.