Танхимын сургалт олон сараар тасарсны улмаас хүүхдүүдэд тодорхой хэмжээний айдас, түгшүүр, зовнил, ганцаардал бий болсон байна. Тиймээс нийгэм сэтгэл зүйн эерэг нөлөөллийн үйл ажиллагааг гэр бүлд суурилан зохион байгуулж эхэллээ. Энэ талаар БШУЯ-ны бага дунд боловсролын мэргэжилтэн н.Отгонсүрэн мэдээлэл өгчээ.