Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 265 мянган хүн халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн байна. 24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,980 хүн өвчилж 60 хүн эндсэн байна. Харин БНХАУ-д 32 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гаднаас зөөрлөгдөн ирсэн тохиолдол гэж үзсэн байна.
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд сүүлийн 14 хоногт дор бүрнээ бэлтгэл хангасан өдрүүд өнгөрлөө. Орон бүр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч байна. Нийтлэгээр анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүлгэх, гар угаах орчин бүрдүүлэх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээнээс гадна хүүхдийг зөв ханиаж, найтаахад сургах, алсын зайнаас мэндэлж сургах, нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа очихгүй байх гэсэн зөвлөмжүүдийг өгч хэрэгжүүлж эхэлж байна.
Мөн нэг анхаарах зүйл нь Ковид 19-тэй холбоотойгоор хүүхдэд сэтгэл зүйн ачаалал, дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах арга хэмжээ авах шаардлагатай байна” гэлээ.
Л.Баяр