Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын байдлаар эрүүл мэндийн статистикийн мэдээллийг хүргэлээ.
Үүнд, эхийн эндэгдэл 16 бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар нэмэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний долоон сарын байдлаар нийт 44.3 мянган эх амаржиж, 44.7 мянган хүүхэд мэндэлжээ. Харин эхийн эндэгдлийн харьцаа 36 буюу өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард нийт нас баралтын 7.1 хувийг тав хүртэлх хүүхдийн эндэгдэл эзэлсэн байна. Үүний 81.8 хувь нь нялхсын эндэгдэл байжээ. Халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 19.6 мянгад хүрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар буурчээ.
БИЧЛЭГ:
Эх сурвалж: ҮСХ