Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.29/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд Ковид-19 бүртгэгдэж, 24173 мянган хүн өвчилж, 828 мянган хүн эндсэн бол 17 сая гаруй хүн эдгэрчээ. Энэ долоо хоногт нэг саяар нэмэгдэж Ази, Европт халдвар голомтлон гарч, нэмэгдэх төлөвтэй байна.
ДЭМБ улс орнуудад олон нийтийн арга хэмжээг эрсдэлийн үнэлгээнд суурилан авч үзэж, зохион байгуулах шаардлагатайг анхаарууллаа. Дэлхий нийтэд цар тахалтай холбоотой сэтгэцийн өөрчлөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймээс сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ 4711 шинэ тохиолдол бүртгэгдэж, 121 хүн энджээ. БНХАУ-д 30 шинэ тохиолдолын 9 нь зөөвөрлөгджээ. Японд 865 шинэ, 11 хүн энджээ. БНСУ-д 371 шинэ, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.
Европт өвчин голомтлон гарч байгаатай холбогдуулан амны хаалт хэрэглэхийг үүрэгжүүлэн зөвлөж байна. Парист амны хаалт зүүгээгүй тохиолдолд торгууль тавих бол Испанид зургаагаас дээш насны бүх хүүхэд, том хүн амны хаалт зүүх ёстой. Монголд 269 шинээр, 254 хүн хяналтаас гарчээ. 38 их эмч, 100 резидент эмч тусламж үзүүлж байна.