1980 онд Британийн дуучин, The Beatles хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Ленноныг хөнөөсөн Марк Чэпменийг суллах тухай хүсэлт Хугацаанаас нь өмнө суллах комиссоос 11 дэх удаагаа буцжээ.
Дуучны бэлэвсэн эхнэр Йоко Оно түүнийг суллахыг эсэргүүцэж байгаа бөгөөд Комиссоос түүнд захидал илгээсэн гэнэ. Дараагийн суллагдах хүсэлтээ тэрбээр шоронд ял хоёр жилийн дараа өгөх боломжтой.
Өдгөө 65 настай тэрбээр 1980 оны 12 сарын 8-нд Жон Ленноныг эхнэртэйгээ гэр лүүгээ харьж явахад нь нуруун тус газар нь 5 удаа буудсан аж. Леннон эмнэлэг явах замдаа их хэмжээний цус алдсанаас болоод нас баржээ. Чэпменд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байна. Харин 20 жилийн өмнө түүнд хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргах эрх олгожээ.
2018 онд Хугацаанаас нь өмнө суллах комиссоос Чэпменийг суллах нь нийгэм, байр байдалд нь аюултай гэж үзжээ.