УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиуд
- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн шийдвэрлэж байгаа юм.
Л.Баяр