Эртний Ромын эзэнт гүрний хаан Марк Аврелийг төгс удирдагч хэмээн үздэг. Тэрбээр тухайн цаг үеийнхээ боловсролтой хүмүүсийн нэг байсан гэдэг.
Энх тайвныг илүүд үздэг гүн ухаантан тэрээр хаан ширээн гарсныхаа дараа урт удаан үргэлжилсэн дайнд оролцохоос өөр аргагүй болсон ч тулааны үеэр өөрийгөө ямар бахархам дипломатч, жанжин гэдгээ харуулж чадсан юм.
Ромчууд ч эзэн хаандаа хайртай байлаа. Ямар сайндаа л түүнийг Ром хотоороо зугаалж явахад ард түмэн нь түүнийг хараад шагшин магтаж, бурхадтай зүйрлэдэг байсан гэдэг. Гэвч ийм үйлдэл гаргах тоолонд нь эзэн хаан дэргэдээ нэгэн зарцаа авч явж, өнөөх нь зэрэгцэн алхангаа үе үе аяархнаар эзэн хаанд “Марк Аврелий, чи зүгээр л хүн шүү” гэж шивнэхийг сануулдаг байсан гэнэ.