Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулжээ.
Харин бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчийн Заваал биелүүлэх албан шаардлага-87, Мэдэгдэл-24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа юм.
Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 5 аж ахуйн нэгж байгууллагыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.