Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн юм.
Онгоцонд:
бага насны хүүхэдтэй гэр бүл 41
өндөр настан 28
эрүүл мэндийн шалтгаантай 28
хөгжлийн бэрхшээлтэй 1
бусад 163 иргэн ирсэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад тусгаарлажээ.
Эх сурвалж: Шуурхай штаб, ОБЕГ