Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нарыг чөлөөлжээ. ТЕГ-ын дарга Д.Гэрэл албан тушаалаасаа чөлөөлүүлэх хүсэлтээ өөрөө өгсөн байна. НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь Элчин сайдын яаманд дипломат ажилтан, ТЕГ-ын дарга зэрэг ажил, албан тушаалыг хашиж байсан Д.Гэрэл дарга тэтгэвэртээ гарахаар хүсэлтээ өгсөн бол тус газрын дэд дарга Б.Энхсүх нь өөр албан тушаалд шилжин томилогдохоор болж байгаа аж.