Нийтийн тээвэр ид ачааллын цагаар яс хавтайм хүнд байдаг билээ. Хөлөө тавьчих зай завсар олдохгүй, зорчигчид байдгаараа чихэлдэх энэ үе бол хамгийн аймшигтай үе гэж хэлж болно.
Гэхдээ Улаанбаатарын автобусны чихэлдээн бол юу ч биш. Японы нийслэл Токио хотын газар доорх тээврийн хэрэгсэл нь энэ ертөнцийн нэг там гэж хэлж болохоор.
Майкл Вульф Tokyo Compression нэртэй фото төслөөрөө Японы нийслэлийн иргэд өглөө орой ажилдаа яаж ирж, очдогийг бодитоор харуулжээ. Хамгийн бахархалтай нь ийм хүнд тэсвэр тэвчээрийг токиочууд тун тайвнаар тэсээд гардаг.
Зургууд дээр ямар нэгэн аргаар нийтийн тээвэрт хөл дүүжлэгдэх гэсэн тоо томшгүй хүмүүсийг царайнуудыг дүрсэлжээ. Хамгийн сонирхолтой нь Вульфын зургуудаас үүнд ундууцаж, тэвчээр алдарч байгаа хүмүүсийн нэг ч царайг олж харахгүй. Хүмүүс ийм таагүй зүйлийг уур бухимдалгүй, чимээ шуугиангүйгээр тэсээд өнгөрөөдөг байна.
13 сая хүн амтай хотын метронд өдөр бүр 2,5 сая орчим хүн ажилдаа, хичээлдээ яаран суудаг гэнэ.
Ийм давчуу зайнд орсон хүмүүс хөгжим сонсох, ном унших, тайвнаар зүүрмэглэх гээд төсөөлөх ч аргагүй зүйлс хийнэ.