Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бохир усаа Хөвсгөл нуурт цутгаж байгаа нь илэрчээ.
2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн эргүүл хяналтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа цахим хуудастаа мэдээлжээ.
Л.Баяр