Өмнөх хичээлийн жилд элссэн цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл баталгаажуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Бүртгэлийг энэ сарын 28 хүртэл үргэлжлүүлэх юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулахдаа хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг гэрээр асран хамгаалж, хөгжүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Харин цэцэрлэгийн хүчин чадлаас хамааран 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулах шийдвэр гаргаад байгаа юм.