461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн амиа егүүтгэжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, хүн амины хэрэгт холбогдож өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдөр тус хорих ангид саатуулаад байсан иргэн гэм буруугийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө буюу энэ сарын 20-ны 05.40 цагт өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ.
Уг иргэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. Гэм буруугийн шүүх хуралдаан 2020.08.20-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох байсан ч шүүгдэгч шүүх хуралдааны өмнөхөн амиа егүүтгэсэн байна.
Л.Баяр
