Өвөрхангай аймагт 320 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

2020-08-21 15:01
uvur

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд ерөнхий боловсролын нэг сургууль ашиглалтад оржээ. Тодруулбал, урлаг, спортын заалтай, 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга угсралтын ажил дуусчээ.

Улсын комисс сургуулийн барилгыг өчигдөр /08.20/ хүлээн авч сургууль байнгын ашиглалтад орлоо.

 

Эх сурвалж: БШУЯ