Нэгдүгээр төв эмнэлгийн захиралаар Н.Лхажийг томиллоо

2020-08-21 10:28
72866249

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагаа томилжээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлын 15-р тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилсон байна.