Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 268 иргэн эх орондоо ирлээ

2020-08-21 09:21
e2175c56f1146a4a57c8b5925d3610db

Улсын Онцгой комиссын шийдвэрээр  өчигдөр Истанбул болон Хонгконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.

Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.15 цагт Улаанбаатарт газардлаа.  Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирэв. Түүнчлэн өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц ниснэ.