Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг наймдугаар сарын 17-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ мөн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан/ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 10-нд товлогдсон байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар