Монгол Улсын Онцгой комиссоос энэ сарын 24-ний өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн баталгаажсан нэрсийг ирүүлсэний дагуу тус ЭСЯ-наас 8 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх нислэгт багтсан иргэдтэй холбогдож холбогдох мэдээллийг өгч байна.
Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл үдээс өмнө 11:00 цагаас эхлэх тул бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.
МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Нислэгт багтсан иргэдэд коронавирусын шинжилгээ хийлгэх нийтлэг шаардлага тавигдах ба тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажина.
Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана.
Үүнд:
Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 640 000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн байхад анхаарахыг хүсье.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдана уу.
“ТОКИО-УЛААНБААТАР” чиглэлд тийз бичих зааварчилгаа
“МИАТ” ТӨХК нь 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзээ “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар хотын Централ дахь тасалбар түгээврийн тасгаас очиж тийз авах, эсвэл “МИАТ” ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.
1) ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.
Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 2,777,200 2,090,300 264,000 MNT
Энгийн N 1,577,300 1,189,000 144,000
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
“МИАТ” ХК-ийн Улаанбаатар дахь “Голомт” банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад паспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
МИАТ ТӨХК-ийн Тасалбар түгээврийн салбар CENTRAL:
СБД 8-р хороо,Сүхбаатарын талбай-2,CENTRAL TOWER 2 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: +976-11 313385
Email: ttt3@miat.com
Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 104150.00 78390.00 9900.00 JPY
Энгийн N 59150.00 44590.00 5400.00
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараах дансаар хүлээн авна.
Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
Токиод: tokyo@miat.com
Утас: 81-03-56154353
2) ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.
N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол N ангилал уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. N ангилаас дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж МИАТ ХК-ны дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ