Баянгол дүүрэгт тусгайлан бэлдсэн газарт 25-35 насны 10 гаруй залуус энэ сарын 12-нд мөрийтэй тоглоом тоглож байсныг Цагдаагийн ерөнхий газрын ЭЦА-ныхан илрүүлэн, шалгаж байна.
Уг залуус их хэмжээний мөнгөөр тоглосон байж болзошгүй бөгөөд тэд хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуус байна. Ийм байдлаар мөрийтэй тоглодог хэд хэдэн бүлэг хүнийг ЭЦА-ныхан илрүүлэн, шалгаж байна.
Дээрх залууст хууль бусаар мөрийтэй тоглоом тоглосон, зохион байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн хуулийн 20.17-д мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 000-14 сая төгрөгөөр торгох, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх, цаашлаад зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгажээ. Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулах юм.