2020-08-20 09:041min00

“Замын-Үүд” боомтоор наймдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 132 иргэн эх орондоо ирлээ

uur

УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлэхээр болсон. Энэ хүрээнд “Замын-Үүд” боомтоор наймдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд 132 иргэн эх орондоо ирлээ.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлжээ. Үүнээс Дорноговь аймгийн “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна.

Харин өчигдөр /2020,08,20/ 25 иргэнийг хилээр нэвтрүүлж, тусгаарлах байранд хүргэжээ. “Замын-Үүд” боомтоор иргэдийг зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлэх ажиллагаа маргааш мөн үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб