Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Энэ сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг хэллээ. Гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ. Вирус судлалын лабораториудад давхардсан тоогоор нийт 46795 хүнд шинжилгээ хийсэн байна. Томуугийн өвчлөл 2.1 хувьтай байна” Гэлээ.
Л.Баяр