2020-08-19 09:071min00

Өнөөдөр болох үйл явдал

uil

09:00 цагт: Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн 90 жилийн ойн хүрээнд тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар “Өнөр бүл” төвийн 170 орчим хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийнэ. Холбогдох утас: 8811-1757

09:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос зохион байгуулж буй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:00 цагт: НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгнө.

11:00 цагт: Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухааны, соёлын төвөөс Дэлхийн гэрэл зургийн өдрийг тохиолдуулан “Ховор агшин” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг нээнэ.

11:30 цагт: “Нутгийн буян” группээс Монгол Улсын заан М.Бадарчид хүндэтгэл үзүүлнэ.