АНУ-ын нутаг дэвсгэрт булгануудын дунд Коронавирусийн халдвар анх удаа бүртгэгджээ гэж Хөдөө аж ахуйн яамнаас нь мэдэгджээ.
Юта мужийн томоохон хоёр фермийн таван булганаас халдвар батлагдсан байна. Эдгээр аж ахуйд булганууд гэнэт олноор үхэж эхэлсэн тул шалгаж эхэлсэн аж. Түүнчлэн фермийн хэд хэдэн ажилтнаас COVID-19-ийн шинжилгээ эерэг хариутай гарчээ.
Үүнээс өмнө Европт булгануудын дунд халдвар бүртгэгдсэн юм. Нидерландын фермүүд л гэхэд өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд нэг сая гаруй булгаа устгалд оруулсан. Харин Юта муж ийм арга хэмжээ авахыг яарахгүй байна.
Өнгөрсөн сард Испанид үслэг эдлэлд зориулан үржүүлдэг 92,7 мянган булгыг мөн устгасан аж.
1 comment
Uu chaavaasdaa bulag ni hurtel hunees bolj uvchin avah gej…