Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гэрийн тэжээвэр нохой бол “капиталист үзэл”-ийн бэлгэдэл гэж мэдэгджээ. Тиймээс гэрийн тэжээвэр амьтны ресторануудын маханд нийлүүлэхийг шаардсан гэнэ. Энэ тухай The Daily Mail хэвлэлд мэдээлжээ.
“Засаг захиргаанаас гэртээ нохойтой айл өрхүүдийг бүдийг нь тодорхойлсон. Тэднийг хүчээр нохойгоо ресторануудад шилжүүлэхийг шаардаж магадгүй” гэж нэгэн эх сурвалж Өмнөд Солонгосын ChosunIlbo сонинд мэдэгджээ.
Нохойн мах нь Солонгост тансаг амттанд ордог. Мөн Хятад болон Азийн зарим улсад нохойн махыг хүнсэндээ хэрэглэдэг байна.