Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Л.Цэдэвсүрэн: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй нь эрүүл мэндтэй нь холбоотой – updown.mn

Л.Цэдэвсүрэн: Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй нь эрүүл мэндтэй нь холбоотой

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.08.17/ хуралдаанаар гишүүд салбарын сайд нараас асуулт асууж хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хэнээр, хаана харуулах вэ? Хүүхэд харах үйлчилгээнд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: “ Энэ оны төсөвт хүүхэд харах 159 төвд 3 тэрбум төгрөг баталсан. Эдгээр төвд нийт 2160 хүүхэд хамрагдсан. Энэ төсөв зургаадугаар сар хүртэл зарцуулагдаад дууссан.

Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй нь эрүүл мэндтэй нь холбоотой.

Хүүхдүүдийн 70 хувьд цэцэрлэгт яваад сарын дотор өвддөг гэсэн сүүлийн 2-3 жилийн судалгаа байна. Энэ насны хүүхдийг эцэг эх нь гэртээ асрах нь зүйтэй учраас эцэг эх, асран хамгаалагчийг нь гэртээ хүүхдээ харах, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дэмжих хэрэгтэй” гэв.

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн