УИХ-ын зургаан байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай, 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж дээрх хууль, тогтоолын төсөлд тусгах санал дүгнэлтээ нэгтгэж чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэнэ.