Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авлаа

Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авчээ. Тэрбээр Монгол Улсын иргэншлээ сольж Японы иргэн болох шийдвэр гаргасан байдаг. Учир нь сүмо бөхөөс зодог тайлсан ч өөрийн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу шийдвэр гаргасан.

Уг саналыг нь өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч ёсчилж, есдүгээр сарын сарын 3-нд албан ёсоор баталсан юм. М.Даваажаргалын хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна.

Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б.Дашням нар тус улсын иргэншил авсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн