УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэжээ.
Уг нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
УОК-ын зүгээс наймдугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлана.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам