УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамгийн оновчтой нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон явдал.
Энэ бодлогыг цар тахлын дараа ч үргэлжүүлэх саналтай байна. Цар тахлын дараа ч хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй . Монгол Улсад 800 мянган хүүхэд ядууралд өртсөн байна. Ядууралд өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд гэдгийг эндээс харж болно гэлээ.
Сануулахад Засгийн газраас хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг 2020 он дуустал хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүнд төсвөөс 322 тэрбум төгрөг хуваарилсан юм.