Ховд аймгийн Цэцэг суманд энэ сарын 15-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хаав. Мөн аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт гэх газрын постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, иргэдээс асуумж судалгаа авах замаар нэвтрүүлж байна.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн. Албан ёсны хариу нь өнөөдөр гарах юм.