2020-08-17 12:171min00

Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг гардан авлаа

a1149341b936ea1feb50f454af9867d4_214578

Монголын үндэсний олимпийн хорооны тамга гардуулах ёслол өнөөдөр болж МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг 2001 оноос хашсан Д.Загдсүрэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Тус хорооны гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт болж, Н.Түвшинбаярыг нийт гишүүдийн олонхийн буюу 96,4 хувь нь дэмжсэнээр ийнхүү сонгогдсон билээ.

Харин дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын хороо, Биеийн тамир, спортын газраар даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатар дэвшсэн юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй