Өмнөд Солонгосын эмч нар Ковид-19-тэй өвчтөний уушгины зургийг үзүүлжээ. Үнэхээр аймшигтай харагдаж байгаа биз.
Коронавирус эпителийн эс, нэн тэргүүнд амьсгалын дээд замд үржиж эхэлдэг. Ингээд уушгины доод хэсэгт нэвтэрч, амьсгалын гуурсанцар (бронхиол)-ыг хамардаг байна. Үүний үр дүнд үрэвсэж, альвеол буюу цулцангууд шингэнээр дүүрч, үүргээ гүйцэтгэж чадахгүй болно.
Компьютер томографийн зураг дээр энэ үйл явц нь хагас тунгалаг шил шиг харагдана. Их байх тусам уушги илүү их гэмтэж, хүн бие даан амьсгалах боломжгүй болно.
Уушгины гэмтлийн дараагийн үе шатыг эмч нар “шигтгэсэн зам” гэж нэрлэдэг. Зураг дээр торлосон зураас тод харагдана.
Үүний дараа хагас тунгалаг шилэн толбо нэгдэж эхэлнэ. Хагас тунгалаг байснаа цагаан болно. Энэ нь өөрөө гэм хоргүй ч “хагас тунгалаг шил”-ний талбай нэмэгдсээр байвал түгших хэрэгтэй гэсэн үг гэнэ. Энэ үзэгдэл Ковид-19-ийн шинж тэмлэггүй өвчтөний уушгийг ч ноцтойгоор гэмтээсэн байдаг гэнэ.
Тиймээс эрүүл мэнддээ бүү эрсдэл учруул! Амны хаалт тогтмол зүү! Гараа тогтмол угаа!