Малайзын тэнгисийн хамгаалалтын алба өнгөрсөн даваа гаригт их хэмжээний тамхи хууль бусаар тээвэрлэж явсан хөлгийг илрүүлсэн байна. Энэхүү хөлөг онгоц нь Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй байжээ.
Тус хөлөгт 24-50 насны дөрвөн энэтхэг, хоёр малайз иргэн байсан бөгөөд тэд 620 мянган ам.долларын өртөг бүхий 650 мянган хайрцаг тамхийг Малайз улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан аж.
Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний тамхийг Вьетнам улсаас ачиж, Малайз, Индонез зэрэг улс руу хууль бусаар нэвтрүүлдэг байсныг тогтоожээ. Саатуулагдсан хөлгийг Малайз улсын Сабах мужийн Кота Кинабалу хотын Сепангар дүүрэг дэх тэнгисийн хамгаалалтын албаны зогсоолд хүргэсэн байна.
Eagle.MN