Лента.ру орон орны удирдагчдын тансаг амьдралын тухай цуврал материалууд нийтэлж байгаа билээ. Энэ удаад Гуравдугаар рейхийн фюрерийн дурлалт бүсгүй Ева Брауны тухай мэдээллийг хүргэж байна.

Тэдний харилцаа нацистын удирдагчийн хувийн амьдралын нөгөө тал шиг нууцаар дүүрэн байсан юм. Хамтран амьдрагч, дараа нь Гитлерийн эхнэр болсон тэрээр бараан өнгийн хувцас, улаан өнгийн уруулын будаг, бриллиантад дуртай, өдөрт л 6-7 удаа хувцсаа сольдог байсан гэдэг.

“Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье”

Гадар нь бриллиантаар битүү чимэглэсэн ганган цагаан алтан цаг. Ева Браун энэ гоёлтойгоо амьдралынхаа сүүлийн таван жил олны өмнө гарч өнгөрөөсөн юм. Энэ бол Гитлерээс 27 насны төрсөн өдрөөр нь барьсан бэлэг. Цагны ар талд “Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 1939 оны хоёрдугаар сарын 6” гэж фюрер дурлалт бүсгүйдээ захиалан сийлүүлжээ.

Хожим нь Der Spiegel сэтгүүл энэ асуудлаар бичихдээ, хайртай бүсгүйдээ биш, найз эмэгтэйдээ захиалдаг шиг ямар хүйтэн хөндий бичсэн юм бэ гээд, фюрер, Ева нарын цаад харилцааны тухай олон цуу яриа дэгдэхэд хүргэсэн байдаг. Гитлерийн ойрын хүрээллээс цааш хүмүүс Ева Браун гэдэг хүн байдаг гэдгийг ч мэддэггүй байсан хэмээн тэмдэглэжээ.

Германы тэргүүн хатагтайд Суртал ухуулгын сайдын гэргий Магда Геббельсийг тооцдог байсан бөгөөд фюрер Герман улстайгаа гэрлэсэн, гэрлэлтэд итгэдэггүй, амьдралаа хүндрүүлэх бодолүй байна гэж нэг бус удаа ярьж байсан удаатай.

Ева, Адольф хоёрын харилцаа нэг л хэвийн биш гэдгийг батлах бас нэгэн нотолгоо нь тэд тусдаа унтлагын өрөөнүүдтэй, бункерт ч мөн тийм байсан гэдэг. Гэвч дараа нь нийтлэлийн эзэн энэ бүгдийг ямар ч ач холбогдолгүй асуудал гэж тэмдэглэсэн. Ямартай ч фюрер эцэст нь Ева Браунтай гэрлэж, түүнд чамин тансаг бэлэг барьж байв. Евад хамгийн үнэтэй санагдсан нэгэн бэлэг нь ягаан турмалин хослол байсан юм.

Турмалин хайр

Тэд 1929 онд Евагийн ажилладаг фото ательед танилцжээ. Гитлер болон гэрэл зурагчны 17 настай туслах удалгүй бие биедээ татагдах болов. 40 настай Адольф охиныг гэрт нь мерседесээрээ хүргэж өгье гэхэд нь аавыгаа уурлана гээд татгалзаж байжээ.

Гитлер ч Евагийн араас гүйж эхлэв. Халуун дулаан үгс хэлж, цэцэг, шоколадтай чихэр, элдэв шалдав бэлэг барьсаар байлаа. Анхны болзоон дээрээ түүнийг дуурьт урьж, танилцаад хэдхэн долоо хоногийн дараа Гитлерийн ганцаараа байдаг шилтгээн рүү хамтдаа явцгаажээ.

Ева Браун с матерью и сестрами на карнавале в родительском доме

Охины гэр бүл энэ харилцааг эсэргүүцэж байсан ч охин чихээрээ дурласан байсан тул тэднийгээ сонссон ч үгүй. Охин дэглэм барьж, спортоор идэвхтэй хичээллэж, моодны хувцас өмсөж, үнэтэй гоо сайхан хэрэглэх болов.

Удалгүй Ева Гитлерийг өөртэй нь уулздаг хэрнээ өөр эмэгтэйчүүдтэй явалдаж байгааг олж мэджээ. Сэтгэлээр унасан Ева амиа хорлохоор шийдсэн аж. Гэвч амиа егүүтгэх оролдлого нь амжилтгүй болж, сум зүрхнийх нь хажуугаар дайран гарчээ.

Гитлер өөрөөс нь болоод тэр охин амиа хорлоход ч бэлэн байгааг мэдчихээд түүнд хандах хандлагаа эрс өөрчилж эхлэв. Тэр бүсгүйд хайрын бэлгэдэл болсон ягаан турмалин хослолоор бэлэг барьж гэнэ.

Намтар бичигчдийн тэмдэглэснээр Браун энэ гоёл чимэглэлээ тун нандигнадаг байсан бөгөөд байнга л цүнхэндээ хийж явдаг байсан гэнэ. Сүүлд нь фюрер илүү чамин тансаг, гоёмсог бэлгүүд барьсан ч энэ хослолдоо хамгийн хайртай хэвээр үлдсэн байна. Үүнийгээ тэр эцсийн замд явахаасаа ч өмнө зүүсэн байдаг.

Нууц харилцаа

Германчуудын олонх нь Ева гэдэг бүсгүй байдгийг мэддэггүй байжээ. Гитлер түүнтэй хамтдаа авахуулсан зургуудаа сонинд гарчих вий гээд маш нарийн чанд нууцалдаг байсан гэнэ. Адолф засгийн эрхэнд гарахдаа Евад олны өмнө өөрт нь талтай ханддагаа харуулахыг хоригложээ. Тэрээр “улс оронтойгоо гэрлэсэн” хүний дүр төрхийг бүрдүүлэхийг байдаг чадлаараа хичээж, хажуугаар нь эмэгтэйчүүдийн сонирхлыг татдаг эр хүн байхыг зорьсон нь тэр.

Анхандаа тэд Гитлерийг Мюнхенд ирэхэд л уулзалддаг байв. Тэр ихэвчлэн Еваг хотын захад урьж, хар мерседесээр очиж авахуулдаг байв.

1935 онд Гитлер Евад гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнчлэн туслахуудаараа дамжуулан дурлалт бүсгүйдээ дугтуйтай мөнгө явуулж, хүссэн бүхнээ авахыг захидаг байлаа. Энэ онд Браун анх удаа Нюрнбергт болсон Германы үндсэрхэг социалист ажилчны намын жил бүр болдог хуралд оролцсон байдаг.

Бүсгүй индэрт хүндэт зочдын дунд намын нөлөө бүхий үйл хэрэгтнүүдийн эхнэрүүдийн дэргэд суужээ. Сайд нарын эхнэрүүд шууд л Браунд дургүйцэж эхэлсэн гэдэг. “Тэр бүсгүй хэтэрхий даруухан хувцасласан хэрнээ үнэтэй ангийн арьс өмссөн байсан” хэмээн сүүлд нь хов жив болгон ярьцгаажээ.

Ева Браун в 1940 году

Ева жилийн дараа охин дүү Гретль болон үйлчлэгчтэйгээ элит хорооллын цэцэрлэгт хүрээлэнтэй тусдаа байшинд нүүж оржээ. Энэ шилтгээнээ Браун өөрийнхөө хүссэнээр тохижуулж, хоолны өрөөндөө ховор төрлийн модоор хийсэн тавилга суурилуулж, өрөөнүүдээ уран зургуудаа гоёжээ. Энд Гитлерийн өөрийнх нь зурсан зураг, хөрөг нь байдгаас гадна Муссолинийн бэлэглэсэн үнэтэй уран зураг ч бий.

Браун ялангуяа итали, самарканд хивсээрээ маш их бахархана. Энэ байшинд анхны зурагтнуудын нэгийг хүртэл суурилуулжээ. Үүнээс гадна Гитлер энэхүү шилтгээний барилгыг бөмбөгдөлтөөс хамгаалсан, хуягласан хаалгатай байх зарлиг гаргаж, агаарын тусгай сэнс, насос хүртэл байгуулахыг тушааж байсан гэдэг.

Хэдийгээр нөхөр нь байнга үзэгддэггүй ч Ева энэ шилтгээндээ маш их сэтгэл хангалуун байсан юм. Бүсгүй гэртээ үдэшлэг зохион байгуулж, зочид хүлээн авч, удалгүй фюрер түүнд хоёр шотланд терьер хүртэл бэлэглэжээ.

1939 онд Ева дахиад л нүүв. Энэ удаад тэрээр рейхийн албан байранд иржээ. Бүсгүйн унтлагын өрөө асар том камин зуух, Бисмаркийн хөрөгтэй. Энд өмнө нь Гинденбург байрлаж байлаа. Брауны өрөө Гитлерийн номын сантай залгаа. Тийм болохоор бүсгүйг хэнд ч мэдэгдүүлэлгйгээр зөвхөн арын хаалгаар нацистын удирдагч дээр орохыг зөвшөөрнө.

Фюрер Еватай харилцаатай гэдгээ энэ үед ч нарийн чанд нууцалсаар байсан юм. Түүний нэрийг дурдсан цорын ганц баримт бичиг нь Гитлерийн 1938 оны тавдугаар сарын 2-нд бичсэн нэгэн гэрээслэл байлаа.

Фюрер Италид төрийн айчлал хийхийнхээ өмнө халдлагад өртөж магадгүй хэмээн болгоомжилсны үндсэн дээр ойрын төрөл төрөгсөд, хамтран ажилласдадаа анхаарч эхэлжээ.

Ингээд жагсаалтынхаа эхэнд Ева Брауны нэрийг оруулж, хэрвээ ямар нэгэн тохиолдлоор нас барсан тохиолдолд  Германы үндсэрхэг социалист ажилчны намын сангаас насан туршид нь сар бүр 1000 марк олгох гэрээслэл бичжээ.

Гитлер, Браун нар тааваараа, эхнэр нөхөр шиг амьдарч болдог, харилцаагаа нууж хаадаггүй цорын ганц газар нь Бергхоф байлаа. Сайтар хамгаалагдсан, хөндлөнгийн хүмүүсээс хол энэ харшид фюрер болон түүний амраг тав тухтай байдаг байлаа.

Ева Гитлерийн төлөө өдөрт 6-7 удаа хувцсаа сольдог байсан гэж харсан хүмүүс ярьдаг. Ихэвчлэн бараан өнгийн тансаг хувцас өмсдөг, гутлаа Флоренциос захиалдаг, уруулаа Францын улаан өнгийн уруулын будгаар буддаг байсан гэнэ.

Браун Бергхофт гэрэл зураг, кино зураг авалтын ажил хийж, цагийг өнгөрөөж байлаа. Хуучин дарга нь сүүлдээ Евагаас фюрерийн хувийн амьдралын гэрэл зургийг өндөр үнээр худалдан авдаг ч болжээ.

Сүүлдээ бүсгүй Гитлерт зориулан кино, жүжгийн сэтгэгдэл бичиж эхэлсэн байна. Бүсгүйд зориулан харшид нь тусгайлан кино гаргадаг болж, тухайн үед Германд үзэл суртлын нөлөөгөөр үзүүлэхийг хориглодог Америк кинонуудыг ч үзүүлж байжээ.

Фюрерийн найз бүсгүйн усан онгоц

Гитлер Евадаа үнэтэй бэлгүүд барьсаар байлаа. 1939 онд тэр Eos гэх жижигхэн усан онгоц бэлэглэжээ. Гуравдугаар рейхт нийтдээ 21 хөлөг онгоц байсан юм. Харин Браунд бэлэглэсэн, гоёмсог модоор гадарласан энэ онгоц бол маш жижигхэн.

Адольф Гитлер с Евой и собаками Негусом и Катюшкой

Уг хөлөг онгоцыг нацистын бэлгэдлээр чимжээ. Харсан хүмүүсийн ярьснаар бол фашистын удирдагчийн бэлэг тийм ч нүд унагам гоё биш ч Рейн мөрнөөр романтик аялал хийхэд яг тохиромжтой байлаа.

“Хөлөг онгоц өөрийн гэсэн зан араншинтай байсан. Дуулгавартай, амархан удирдаж болдог, гэхдээ тодорхой хугацааг хүртэл. Хүссэн үедээ байрлалаа өөрчилж, ямар нэгэн тодорхой команд биелүүлнэ. Найдвартай хөлөг онгоц хэдий ч ид шидийн мэт үе үе зогсчихно. Түүнд эзэнтэй нь адилхан ямар нэгэн юм байсан юм шиг” хэмээн дараачийнх нь эздийнх нь нэг нь дүрсэлжээ.

Адольф Гитлер с Евой и собаками Негусом и Катюшкой

Нэмж өгүүлэхэд Гитлерийн эзэмшилд байсан хөлөг онгоцнуудыг 1946 онд Москвад аваачихад дотроос нь цэргийн дүрэмт хувцас, цайны үнэтэй сервиз, мөнгөн эдлэл, бэлгэвч хүртэл олдож байсан удаатай.

Адольф Гитлер с Евой и собаками Негусом и Катюшкой

Адольф Гитлер с Евой и собаками Негусом и Катюшкой

Адольф Гитлер с Евой и собаками Негусом и Катюшкой

Бүх зүйл нь хар Ева

Нацистын удирдагчийн гэрийн үйлчлэгчийн хожим ярьснаар бол Браун үргэлж л Гитлерийн эхнэр болохыг хүсдэг ч удирдагч тэр тоолонд нь татгалздаг байсан гэнэ. Гэхдээ удирдагч түүнд үнэхээр татагддаг байжээ. “Гитлерийг аялдан дагагчид” номын зохиолчид Адольфыг боломжтой үедээ үргэлж Евад захидал бичиж, ганц өдрөөр холдсон ч утсаар ярьдаг байсан гэдэг.

Брауны өдрийн тэмдэглэлд байдал харин өөр байв. Ева дурлалт залуугаа өөрт нь цаг гаргадаггүй гэж үргэлж гомдоллодог байв. Гэхдээ удирдагч хайртай бүсгүйдээ хатуу хянадаг байсан юм. Өөр залуустай уулзах, бүжиглэх, тамхи татахыг хориглож байсан гэдэг.

“Тэр тохиромжтой санагдсан үедээ л намайг хайрладаг”, “Гурван сарын хугацаанд нэг ч аятайхан зөөлөн үгс хэлсэнгүй” гээд л Ева Браун өдрийн тэмдэглэлдээ бичдэг байжээ.

Фюрерийн Евадаа бичсэн захидлууд өнөө үед хадгалагдан үлдсэнгүй. Гитлер хувийн амьдралынхаа бүхий л ул мөрийг устгах гэсэндээ бүх захидлыг нь устгахыг тушааж байжээ. Харин Браун эсрэгээрээ өөрсдийнхөө харилцааны түүх болон фюрерийн дэргэд өнгөрүүлсэн амьдралаа түүхэнд хадгалж үлдэхийг хүсдэг байлаа.

Евагийн фюрертэй гэрлэх гэсэн мөрөөдөл тэдний амиа егүүтгэхийн өмнөх шөнө тохиосон юм. 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд тэр Ева Гитлер болсон түүхтэй. Гэрлэх ёслол нацистын удирдагчийн бункер дотор, тун даруухан, чимээгүйхэн байдалтай болсон юм. Ёслолын ажиллагаанд сүйт бүсгүй урт торгон хар даашинз өмсөж, молор шигтгээтэй алтан гинж, бриллианттай цагаа зүүжээ. Үсээ бриллиантан хатгуураар чимэглэсэн байна. Тэдний гэр бүлийн амьдрал ердөө л 36-хан цаг үргэлжилсэн юм.

Константин Дворецкий

By updown

One thought on “Тансаг шилтгээн, усан онгоц, бриллиант гээд Гитлерийн нууц амраг хэрхэн амьдарч байсан бэ?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн