Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ. Усыг зөв уух гурван алхам байдаг гэнэ. Үүнд:
-Балгах
-Түр амсхийж амьсгаа авах
-Дахин уух гэсэн энэхүү дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш.
Усны тухай олон л зөвлөгөө, мэдээлэл байдаг. Мөн усыг уух тогтсон цагийн хуваарь хүртэл байдаг байх юм.
06:30 – 07:00 – Өглөө сэрснийхээ дараа ус уух нь бидний биед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Сэрснийхээ дараа 250 мл ус уух нь элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Энэ цагт уусан уснаас хойш 30 минут юм бүү идээрэй.
08:00 – 09:00 – Ажилдаа ирэх замдаа бага зэрэг ядарч, ангасан бол 250 мл ус ууж бие болон сэтгэл санаагаа “рефрэш”-лж ажилдаа эрч хүчтэй ороорой.
11:00 – Хоёр гурван цаг тасралгүй ажилдаа анхаарна гэдэг бидний тархи оюуныг чамгүй ядраадаг, бас ажлын нөхцөл байдлаас хамаарч цангах нь их болдог. Энэ үед ус уух нь стрессийг багасгаж, биеийг чийглэж өгдөг ажээ.
13:00 – Үдийн хоолны дараа ус уух нь хоолны шингэцэд сайнаар барахгүй биеийнхээ жинг барихад тустай.
15:00 16:00 – Энэ үеэр ихэнхи хүмүүсийн организм унтаа байдалд орж өөрийн эрхгүй лазан хөдөлдөг. Энэ үед ус уух нь тэрхүү уур амьсгалыг өөрчлөхөд багагүй нөлөөлөх болно.
17:00 – Ажлаасаа гарахын өмнө ус уух нь хоолны дэглэм барьж байгаа хүмүүст илүү тохирно.
22:00 – Унтахаасаа 30 минут юм уу нэг цагийн өмнө ус уух нь цус бүлэгнэхээс сэргийлдэг сайн талтай.
Хүн бүр өдөрт 8 стакан буюу 2 литр орчим уухад хангалттай гэдгийг мэднэ. Энэ нь бидний биеийн чийгшлийн тэнцвэрийг хадгалж, ходоод гэдсийг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг. Хамгийн гол нь уух аргаа зөв олох нь чухал юм. Цангах үедээ л ус ууна гэвэл өрөөсгөл гэдгийг бодоход илүүдэхгүй болов уу.
Түүнчлэн шүлтлэг ус уух нь хүний биед хэрэгтэй ба дан дотроосоо л ус уугаад байх биш арьс гоо сайхны чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх, спагаар үйлчлүүлэх зэргээр биеийнхээ эрүүл мэндэд анхаарах боломжтой.
Өдөрт уух усны хэмжээ хүн бүрт харилцан адилгүй. 150 lbs буюу 68 кг жинтэй хүн өдөрт 2.2 л ус уух хэрэгтэй гэнэ. Жингээ 30-д хуваахаар ус уусны хэмжээ гарах ба уус усаа ингэж олон аргыг зарим эрдэмтэд буруу гэж үзэх нь бий.
Өдөр бүр ууж байгаа усныхаа хэмжээг тодорхойл. Өдөр бүр тогтмол ус ууж занших хэрэгтэй. Ууж байгаа усныхаа хэмжээг тодорхойлсноор биед үзүүлж байгаа эерэг болон сөрөг үр дүн юу байна тогтоож болно.
Ус уух цагаа өдөртөө хувааж тогтмол уух цагтаа сэрүүлэг тавь. Цаг бүр багаар бодоход 180 мл ус уулаа гэж бодоход ажлын 8 цагийн дараа 1.4 л ус уух нь байна.
Ус цэвэршүүлэгчийг хэрэглэж заншаарай. Крантны ус аманд эвгүй амтагддаг ч эрүүл шүдтэй байхад хангалттай фтор агуулдаг. Ус цэвэршүүлэгч хэрэглэх нь шүдний эрүүл мэндийг тань ч хамгаална, аманд тань эвгүй амтыг буюу хлораминыг ч мэдрүүлэхгүй гээд цөөнгүй давуу талтай. Шүлсэнд агуулагддаг фтор нь шүдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг.
Усныхаа амтыг баяжуул. Аягатай усандаа хэрчим нимбэг эсвэл өргөст хэмх хийж амтыг нь баяжуулж уух нь тэдгээрийн ач холбогдлыг багагүй нэмнэ. Ааруул дэвтээж уух нь амин дэмээр баялаг ба дархлааг дэмжиж өгөх сайн талтай.
Ус ихээр агуулдаг жимс ид. Жишээ нь, шийгуа. Шийгуаны жингийн 92 хувийг ус эзэлдэг. Усны зохисгүй хэрэглээнээс болж шээс бэлгийн өвчтэй болсон тохиолдолд цангис буюу аньсны шүүс тустай ажээ.
Уух усаа зөв хадгал. Хүйтэн ус уух нь биеийн дулааныг бууруулж бага зэргийн калори шатаадаг гэнэ. Халууцаж байгаад гэнэт хүйтэн ус уухаас эхлээд усны зохисгүй хэрэглээ таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өрөөний температурт байлгах хамгийн сонгодог арга.
Хүйтэн чийгтэй улиралд ус сайн уу. Цаг агаарын нөхцөл байдал нь таны биед хэр их ус уух хэрэгтэйг хэлж өгөх дохио болдог. Зуны улиралд хичнээн ч их ус уусан шим тэжээл бололгүй эргээд уурших талтай. Зарим цөөн тохиолдолд усны буруу хэрэглээ тархины бүтцэд сөргөөр нөлөөлөл нь бий.
Уух хэмжээндээ тохирсон усны сав худалдаж аваарай. 1 юм уу 1.5 л хэмжээтэй байхад хангалттай. Ингээд өдрийн туршид усаа алгуур ууж эрүүл мэндээ хайрлаарай.