Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниуд энэ оны эхний долоон сарын дүнгээр 67.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 54 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Эдгээрээс энэ онд 48 нь их, бага хэмжээгээр арилжаа хийсэн байна. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний арилжааг үнэт цаасны 10 компани гүйцэтгэжээ.
Арилжааны дүнгээр тэргүүлсэн таван компанийг жагсаавал “БиДиСек” 17.84, “Ард секьюритиз” 13.62, “Ард капитал групп” 8.39, “Инвескор капитал” 5.79, “Мирэ эссэт секьюритис Монгол” 5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэнэ.