Ливаны нийслэл Бейрутад нүүрлэсэн аймшигт дэлбэрэлтийн дараа дэлхийн улс орнууд аюулта бодисын хадгалалт, ашиглалтын дүрэм журамд анхаарч, багагүй зөрчил дутагдал илрүүлж эхэллээ.
Украины Одессын “Южный” боомтод л гэхэд аммиакийн шүүний асар их нөөц хадгалагдаж байна. Бүхэл бүтэн 10 мянган тонн гэдэг нь Бейрутын боомтын агуулахад байснаас 3 дахин их гэсэн үг юм. “Хэрвээ “Южный” боомтод гал гарах л юм бол Бейрутын дэлбэрэлт хажууд нь машинд гарсан галтай л адилхан харагдана гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.
Үр дагаврыг нь хүлээлгүйгээр шүүг яаралтай хөлөг онгоцонд ачаалж, Украинаас товлосон газарт нь хүргэх хэрэгтэй” хэмээн хуульч Денис Шкаровский Facebook хуудсандаа бичвэр үлдээжээ.
Харин боомтын захиргаа хуульчийн үгийг төдийлөн тоохгүй байна. Нэгдүгээрт, Бейрутад аммиакийн шүү нь сульфатын нэмэлттэй байсан. Үүнээс болоод тэсрэлт үүссэн. Учир нь ачааг буруу хадгалсан. Харин Одессын боомтынх бол хөдөө аж ахуйн зориулалтын л аммиакийн бордоо гэж байна.
Дээр нь уг байран дотор биш ил задгай халж байгаа, чийгшил ихтэй байснаар талст шүү улам талсжиж, өөрөө дэлбэрэх боломжгүй болдог гэж боомтын захиргааныхан зүтгэж байна.
1 comment
mongolchuud teneg l bish bol ukrainruu yavahgui biz, ene fashist oron ruu er ni yah gej oyutan yavuulsan be mongol uls….odoo bygd bazaar eh orondoo inre bizdee, bura surgalttai bura uhuulaga hiideg oron bolson shyy dee, ayul bol yucca bis baihgui ayul gej baihgui ene orond