Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, АНН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй аж.
Тодруулбал, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.Үүнд:
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, зөвхөн дотооддоо хадлангийн нөөцөө бэлтгэх, түүнчлэн тухайн сумынхаа нийт хадлангийн талбайн 70 хувийг малчдадаа хуваарилж, үлдсэн 30 хувийг Хэнтий аймгийн ААН-үүд арилжааны зориулалтаар хадлан тэжээл бэлтгүүлэхээр зохицуулалт хийх.
Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх
Чингис хотын гэр хорооллыг ИШСүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ