Ш.Гантулгын хэлсэн үг Буриадад шуугиан тарив

Өчигдөр буюу энэ сарын 29-нд Монголын телевизүүдээр “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг гарсан. Энэ нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой хэсэг нь олон улсын тоймч Ш.Гантулгын авлигачдаас хэрхэн салах талаар зөвлөсөн үгс байлаа. Тэрээр цэнхэр дэлгэцээр дамжуулан:
“Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авилгал үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” гэж хэллээ.
Түүний дээрх үгс Монголд нийгмийн сүлжээгээр маш хурдан тарсан төдийгүй ОХУ-ын хэвлэлийнхний анхаарлыг татасан байна. Энэ талаар Буриадын “Ард” сайтад мэдээлжээ. Тус сайтад бичсэнээр “бол” гэдэг монгол үг төдийгүй, консерватив үзлээрээ алдаршсан олон улсын тоймч Ш.Гантулга:
“Есть только один путь очистить государство и правительство. Это мыть их. Но для этого не нужны ни вода, ни стиральный порошок. Очевидно, что вместо них нужна кровь. Надо отрубить головы по крайней мере 200 коррупционерам. Потом собрать эти головы в одном месте и затем, когда монголы станцуют вокруг пирамиды из их голов, я искренне верю, что коррупция в Монголии исзечнет” гэж хэлсэн байна.
Эх сурвалж gashuun.mn