Саруул хотхоны 113 байранд ахуйн газ дэлбэрч, нэг иргэний биеийн 80 хувь нь түлэгдэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Тодруулбал, Тагтан дээрх ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас 22 настай, эрэгтэй А-гийн нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн бөгөөд биеийн 80 хувь нь түлэгджээ.
Тус байрны тагт нь битүү шиллэсэн байсан бөгөөд тагтан дээр нь ахуйн хэрэглээний улаан өнгийн газ алдсан байсан. Хохирсон иргэн газ алдсаныг мэдэлгүй тагтан дээрээ тамхилахаар гараад тамхиа асаахад дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас тагтны шил хагарч доош унасан боловч хүн гэмтээгүй байна.
Иймд иргэд ахуйн хэрэглээний газыг хэрэглэхдээ болгоомжлох, тагтан дээрээ тамхилахаас аль болох сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.